Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амараагийн эхнэр өнгөрсөн жилийн зургадугаар сард 5 дахь хүүхдээ өлгийдөн авч байв.

Хүүхэд нь нэгэнт ой руу дөхсөн учир Уран бүсгүй иогоор хичээллэж, гоо сайхан эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Өдгөө 14 жил ханилж буй хос хоёр хэн хэн нь салбартаа үнэлэгдсэн карьер өндөртэй, үлгэр жишээ хос хэмээн нэрлэгддэг.
Сонгуулийн сурталчилгаагаар шуугиан тарьдаг жүжигчин Амараа кино уран бүтээлийнхээ хажуугаар клип, рекламны захиалганд чамгүй дарагдаж, эхнэрээ ч энэ салбар руу урвуулаад амжсан гэж байгаа.

Монгол улсаас анх удаагаа Холливудын улаан хивснээ алхаж, түүх бүтээж, таван хүүхдийн аав болсон тэрээр эхнэртээ хөлбөмбөгийн багтай болмоор байгаагаа ч илэрхийлдэг гэнэ.