“Сэтгэлийн тусгал форум” өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 12-нд “Корпрэйт Конвешн” төвийн их танхимд боллоо. Тус форумд Нора Банчэн тэргүүтэй олны танил эрдэмтэн, хүний эх эмч, соёл урлагийн төлөөллүүд оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.


Олон хүн амьдралдаа , сэтгэлдээ өөрчлөлт гаргаасай, сэтгэлээ чагнаасай, бусдыг сайн сайханд уриалаасай, бие биендээ хайр түгээгээсэй түүгээр ч зогсохгүй цаашлаад нийгэмд нөлөөлөөсэй, өөрчлөлт авчраасай гэх зорилго бүхий зохион байгуулсан тус форум үнэ төлбөргүй болсон юм. Энэ удаагийн форумд 1000 хүн оролцож, өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийлээ.
Тус форумын фото сурвалжлагыг хүргэж байна.