Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 6 сарын 22-ны өдрийн тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Б.Оюуннасан, Сонгон шалгаруулалтын газрын референт М.Алтанбагана, НҮБ-ын “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн бодлогын инноваци, стратегийн удирдлагын зөвлөх З.Цолмонбаяр гэх мэт албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш манай аймагт ажиллана.

Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсэж Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа энэхүү хугацаанд төрийн албаны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж буй байдалтай орон нутагт газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийгдэж буй ажиллагааг таниулах, санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэгт ажлын хэсэг гол зорилгоо хандуулж байна.
Тус ажлын хэсгийг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзан, төрийн зарим байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудтай хийсэн уулзалтыг нээж үг хэллээ.
  Монгол улсын төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Нийгмийн даатгалын хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаатай мөн танилцлаа.
Харин маргааш аймгийн удирдлагуудтай уулзах, сумдын ЗДТГ-ын дарга, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай цахим уулзалтыг зохион байгуулна.
Мэдээллийн төв