“Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-аас зохион байгуулж буй “Гарааны үйлдвэрлэл-2020” төслийг шалгаруулах гурав дахь удаагийн ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

     Энэ удаа иргэдээс нийт 240 төсөл ирснээс өрхийн үйлдвэрлэл эрхлэхээр  50 иргэн, Жаргалант суманд  газар тариалан эрхлэх зорилгоор 30 иргэн, менежментийн чиглэлээр сурч буй 5 оюутан, инженерийн чиглэлээр сурч буй 5 оюутан, НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч болохоор суралцсан 5 залуу, ахуйн үйлчилгээ эрхлэх 5 иргэн тус тус төсөл нь шалгарсан байна.
      Төсөл нь шалгарсан иргэдэд зээлийн батламжийг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр нар гардуулан өглөө.
    Гурав дахь удаагийн энэхүү төсөл шалгаруулалтаар нийт 100 иргэнд өрхийн үйлдвэрлэлээ өргөтгөх, бизнесийн гараагаа эхлэхэд нь зориулж тус бүр 2 сая төгрөгийн зээлийг олгоно.
    Энэ удаагийн нэг онцлог нь оюутан залуус багшийнхаа удирдлага доор төсөл бичин оролцож зээлийн шалгуурт тэнцсэн явдал байлаа.
     Ингэснээр манай аймагт иргэд өөртөө ажлын байр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулна.
Мэдээллийн төв