Аялж байхдаа хог хаявал 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно


Амралтаа аван орон нутгийг зорих иргэдийн тоо өссөөр байгааг Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд онцолж байна. Орон нутагт аялах иргэдийн тоо өссөөр ахуйн хог хаягдал орчны бохирдол дагаад нэмэгдэх хандлага ажиглагддаг.

Өнгөрсөн онд ан амьтан агнасан, ховор ургамал түүсэн, рашаан ус бохирдуулсан, гал түймэр тавьсан гэмт хэрэг 30 гаруй бүртгэгдсэн байна. Ийм байдлаар байгаль орчин бохирдуулсан иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж эхэлжээ.