Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, СТА, жүжигчин Г.Ундармааг чадварлаг уран бүтээлч, бас сайн үйлстэн гэдгийг бараг бүх хүн мэднэ.

“Шинэ үе”-ийн гол жүжигчдийн нэг байсан үеэс нь монголчууд түүнийг мэднэ. “U Film”-ийг үүсгэн байгуулж, кино компани удирдах болсон тэрээр сүүлийн жилүүдэд өөр нэг ажил үйлээрээ олны талархлыг хүлээх болсон билээ.

Хамгийн чухал боловч хөгжлөөр тааруу эрүүл мэндийн салбарт идэвхийлэн зүтгэж, улсын эмнэлгийн байруудыг засаж тохижуулах ажлыг санаачлан, хүсэл эрмэлзэл нэгтэй хүмүүсийг нэгтгэн уриалж, энэ ажлыг өөрөө удирдан тогтмол хийж буй. Энэ бол төр засаг, том компаниудын ч хийж чадахгүй байгаа томоохон ажил үйл юм.

Жүжигчин Г.Ундармаагийн сүүлийн үеийн зургаас