Орчин цагийн үйлийн гурван толгой болж яваа дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар ирэх аравдугаар сард гурав дахь хүүхдээ өлгийдөхөөр зэхэж яваа гэнэ шүү.

Тэд 2017 онд Б.Жавхлан, 2019 онд Б.Баясгалан гэх дэрсхэн балчир үрстэй.

Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань сүүлийн үед нам жим амьдрах болсон нь ойрхон хүүхэд төрүүлж байгаатай холбоотой гэнэ.
Дашрамд дуулгахад, Х.Мөнгөнцэцэг хань ижилдээ туйлын халамж сайтайг ойр дотныхон нь ам булаалдан ярьдаг юм билээ.

Хайр халамжаар эр хүнийг бөөцийлсөөр дэргэдээ уясан холч ухаантай гэж сайшаах нэг нь ч байна.
Ямартаа ч, Жавхлан хүү, Баясгалан охин нар ямар нэртэй дүү дагуулахыг харах л үлдлээ.