Олон нийтийн сүлжээнд “Шарка барка”, “Журай гэлдэн” зэрэг ардын дууны аялгуун дээр бүжиглэдэг шинэлэг давалгааг бүжигчин хос эхлүүлээд буй. Тэдний бүжгийг үзсэн хэн бүхний сэтгэл хөдөлгөхийн сацуу сошиал орчинд эерэг хандлагыг бий болгож байгаагаараа онцлог.

Тэгвэл энэ удаа бүжигчин хостой хамт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ардын дууны аялгуун дээр бүжиглэж, нэгдэхээр болсон байсан билээ.

Учир нь дуучин Т.Ариунаа энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтран Халимаг түмний дуу “Шарка барка” дууг дуулсан билээ.

Дуучин Т.Ариунаа цахим хуудаснаа”ШаркаБарка давалгааг амжилттай эхлүүлсэн #DanceChance-н авьяаслаг Эрдэнээ, Халиун 2тоо БАЯРЛАЛАА.МУГЖ Г.Ариунбаатартай хамтран наадмын нээлтэн дээр дуулсан Халимаг түмний дуу Шаркабарка нь бүх насны хүмүүсийг хамарсан давалгаа болж цар тахлын үед Монгол туургатны бүжиг Монгол соёл, Монгол дархлааг олонд түгээн дэлгэрүүлсэн жинхэнэ ард түмний давалгаа байж чадлаа” хэмээсэн байна.

Давалгаанд жүжигчин Тэмүүжин, Нарансолонго дуучин Идэржавхлан Онон нар нэгдсэн байна.

#ШаркаБарка давалгааг амжилттай эхлүүлсэн #DanceChance-н авьяаслаг Эрдэнээ, Халиун 2тоо БАЯРЛАЛАА.МУГЖ Г.Ариунбаатартай…

Posted by Т.Ариунаа / T.Ariunaa on Saturday, August 8, 2020