Энэ оны 10-р сард орон нутгийн сонгууль болно. Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны 7-р сарын 16-ний өдрийн 68 дугаар тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог байгуулсан байна.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүг, Нарийн бичгийн даргаар Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат ажиллахаар болжээ. Тус Сонгуулийн хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.