1. Загвар өмсөгч Б.Чинсанаа сайн аав
    “Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч гэхээсээ илүү загвар өмсөгч гэдгээр олонд танигдсан Б.Чинсанаа сайн аав гэдгээ сошиал найзууддаа байнга батлан харуулдаг.

Эхнэрийнхээ ажил мэргэжлийг дээгүүрт тавьдаг тэрээр хүүхдээ маш сайн хардаг.
Түүний эхнэр Б.Хулан TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч хийдэг. Тэд үерхээд зургаан жилийн дараа анхны хүүхдээ өлгийдсөн юм.


Энэ тухай Б.Чинсанаа “Өмнө нь би өдөрт найман цагаар оффист ажилладаг, манай хүн өөрийн гаргасан ажлын хуваарийн дагуу чөлөөтэй ажилладаг байсан юм. Тийм болохоор манай хүн хоол хийх ажлаа хариуцаж, гэр цэвэрлэх ажлаа өрөө өрөөгөөр нь хуваагаад хийдэг байсан. Харин одоо бол би ихэнхдээ хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулдаг болоод байна. Ажил тараад л гэртээ очиж эхнэртээ тусалж, ачааллаас нь хөнгөвчлөхийг хичээж байна даа. Өдөржингөө хүүхэд харсан эхнэрээ амрааж, шөнийн ээлжид хүүхдээ унтуулах, угжих, хуурайлах, бүүвэйлэх зэргээр бие биеэ нөхөж, эрч хүчээ зөв хуваарилах талаас нь анхаардаг” хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.