Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр өглөөний байдлаар нийт 18 тохиолдол батлагдаад байгаа.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Орхон аймгийн Онцгой Комиссоос 12-р сарын 10-аас хойш Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн, түүнд хэвтэн эмчлүүлж байсан иргэдийг эргэсэн, эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэдээллээ өгч шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг мэдээллээ.

ХӨСҮТ-өөс мэдээлж байгаагаар хоёрдогч болон дам хавьтлын 649 иргэн байгаа юм. Баянзүрх дүүрэгт илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн дунд тандалт судалгаа хийхэд одоогийн байдлаар тус эмнэлгээр үйлчлүүлсэн 14 иргэн манай аймагт ирсэн байна.

Иргэдийн дунд Орхон аймгийн харъяалалтай иргэн тогтоогдоогүй байна. Гэсэн хэдий ч зорчих хөдөлгөөнөөр орж ирсэн иргэдийг тандах судлах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Мэдээллийн төв