Хятад улсын түүхэнд сансрын тойрог замд ажиллаж буй нисгэгчид анх удаагаа тус улсын дарга Си Зинь Пинтэй холбогдож, сансраас мэндчиллээ.

Энэ удаагийн нислэг Хятад улсын коммунист намын 100 жилийн тэгш ойд зориулсан тэмдэглэлт нислэг юм. Харин БНХАУ-ын коммунист нам 100 жилийн ойгоо 7 сард тэмдэглэнэ. Сансрын нисгэгчдийн ажиллаж байгаа станц 4-р сарын 29-нд илгээсэн “Тяньхэ” модулын баазаас бүрдэж байсан боловч 5-р сарын 29-нд “Тяньчжоу” ачаа тээврийн хэсэг түүн дээр нэмж залгагдсан. Мөн энэ сарын 17-нд “Шеньчжоу” хөлөг 3 нисгэгчийн хамт станцд залгагдсан.

Сансрын тойрог замаас нисгэгчидтэй шууд холбогдсон уулзалтын үеэр Хятад улсын дарга Си Зинь Пин сансрын тойрог замд сансрын станцтай болох нь зөвхөн Хятад улсын хувьд чухал зүйл биш. Энэ бол бүх дэлхийд маш чухал асуудал гэсэн байна. Сансрын хөлгийн модулыг угсарсаар хагас жилийн хугацаанд сансрын тогтмол ажиллагаатай станцтай болно гэж Хятад улс төлөвлөжээ. Ингэснээр тус станц бүхэлдээ олон улсын станцтай болох боломжтой. Яг одоо сансарт ажиллаж байгаа 3 хүнтэй баг тойрог замд 3 сарын турш ажиллана. Хэрвээ тэд үүрэгт хугацаагаа амжилттай дуусгаж чадвал энэ нь Хятад улсын хувьд сансарт хамгийн удаан ажилласан анхны тохиолдол болох юм.

https://ru.euronews.com/2021/06/23/china-space-station-chat