Германы Волокоптер компани нистэг таксигаа амжилттай туршлаа. Нисдэг такси 4 минутын турш зорчигчгүй нислэг үйлджээ.

Түүний ажиллах зарчим нисдэг тэрэгнийхтэй адил. Босоо хөөрч, эгц бууна. Туршилтыг Парисын Лё-Бурж буудалд хийсэн юм. Нисдэг такси 30 метрийн өндөрт хөөрч, 30 км цагийн хурдтайгаар 500 метр нисээд газарджээ. Волокоптер компаний захирал Флориан Рейтер нисдэг таксины туршилтанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэрээр “Цаашдаа бид илүү сайжруулна. Нисдэг таксиг хотын нөхцөлд зориулж хийсэн. 2 суудалтай. Цаг хэмнэнэ, чимээгүй мотортой. Метрополитан хотын амьдралд хамгийн сайн тохирно. Нисдэг таксиг такси үйлчилгээний бусад төрлүүдтэй уялдуулахыг зорьж байна” гэжээ. Одоо үйлдвэрлэгч болон Парис хотын удирдлагууд нисдэг такси үйлчилгээ болон нийлүүлэлтийн асуудлаар хамтран ажиллаж байна. Учир нь нисдэг таксиг 2024 онд Парис хотноо зохиогдох зуны олимпын үеэр хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөжээ.

Харин үйлдвэрлэгчдийн хувьд бусад дэлхийн томоохон хотуудын зах зээлийг сонирхож байгаа юм. Нисдэг такси үйлчилгээнд нэвтрэхдээ гар утсаараа такси захиалах үйлчилгээтэй нэгэн адил хялбао байх болно гэж үйлдвэрлэгчид тодорхойлж байна.