Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм.  Дэлхийн шилдэг найман багийн нэгээр шалгаран олимпын эрхээ авсан охид өчигдөр /2021-07-16/ Токиог зорин ниссэн юм.

Тамирчин охид өнөөдрөөс эхлэн Японд бэлтгэл хийж байгаа. Эмэгтэй сагсчдын  3×3 шигшээ баг бэлтгэлээ хийж байхад нь Яйзү хотын дарга Накано Хиромичи Монгол дээл хувцас өмсөн очиж хүндэтгэл үзүүлж, манай багт амжилт хүсээд өөрийн нэрийн хуудсаа Монгол бичгээр зориулж хийлгээд өгсөн байна. .

Олимпын эрхээ авсан тамирчин охиддоо амжилт хүсэн Токиогийн тэнгэрт эх орныхоо нэр алдрыг дуурсгах болтугай гэж ерөөе.