Монголын хошин урлагт цоо шинэ өнгө төрхийг гаргасан уран бүтээлчид бол “+17” цувралын жүжигчин Жижгээ, Цогтоо нар. Тэд өөр өөр хамтлагийн харъяалалд байдаг ч авьяасаараа ижилсэн дээрх уран бүтээлийг хийх болсон.

Нийгмийн асуудлыг хошин шог хэлбэрээр гаргадаг тэд ээлжит цувралынхаа зураг авалтад ороод буй.

Тэдний цувралын туслах хэсэгт монголын харц булаам сайхан бүсгүйчүүдийн нэг А.Туяа оролцон тоглож буй аж. Түүний жүжигчин Цогтоотой нэг хөнжилд байгаа гэрэл зураг сошиалд дэлгэгджээ. Энэ тухайгаа Цогтоо өөрийн цахим хуудаснаа “Намайг урваж буцахаас аварч өршөө” хэмээн хошигносон байна.