Сангийн яамны санаачилгаар төсвийн  ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн тухай мэдлэг мэдээллийг тэлэхийг зорилго болгон сүүлийн жилүүдэд иргэн бүрт ойлгомжтой байдлаар “Иргэдийн төсөв” товхимол болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг цахим хэлбэрээр бэлтгэн хүргэдэг болсон билээ.

Ингэснээр улс орны эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх, улс орны хөгжил ямар түвшинд хүрэх чиглэлээр бодит мэдээллийг иргэд авна.
Тэгвэл манай аймгийн хувьд ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Орхон аймгийн Иргэдийн төсөв 2020 товхимолыг боловсруулах гэж байгаатай холбогдуулан тус товхимолыг боловсруулах баг манай аймагт 2020 оны 01 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд ажиллаж байна. Тэднийг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Орлогч С.Батжаргал хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн төв