Эрдэнэт хотын гал голомт болсон “ЭДЦС” ТӨХК нийт 450 шахам ажилтан ажиллагсадтай. Тэдгээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч шат дараатай арга хэмжээ авч ирсэн.

Ажилтнуудаа орон сууцтай болох, орон байрны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж цаашид үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангахад жил бүр анхаарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэж өөрийн ашгаас орон сууц авахад нь зориулж мөнгөн дэмжлэг үзүүлдэг.
     Энэ удаа компанийнхаа 16 ажилтан тус бүрд 8.000.000 төгрөг, 13 ажилтанд 4.000.000 төгрөгийн мөнгөн дэмжлэгийг үзүүлэн дээжийг нь гардуулан өглөө.
“ЭДЦС” ТӨХК